Competitions & events
1 сар
08
2027
Удахгүй
Улсын
45 хоногийн дараа
National No-Gi Championship 2027
Зохион байгуулагч: МЖЖХ
Улсын спорт цогцолбор, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө
Огноо
2027.01.08
Заал
Улсын спорт цогцолбор
Хаяг
Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө
Бүртгэл хаагдах
2026.12.29
Зохион байгуулагч
МЖЖХ
Зэрэглэл
Улсын
Төрөл
Ne-Waza No-Gi
Байршил
Улсын спорт цогцолбор
Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө
Бүртгэлийн хураамж
| Шатлал | Хугацаа | Хураамж |
|---|---|---|
| Early | 12.08 – 12.15 | 25,000₮ |
| Normal | 12.16 – 12.25 | 35,000₮ |
| Late | 12.26 – 12.29 | 45,000₮ |
Хураамжид оролцооны эрх, тэмцээний даатгал, медалийн зардал багтана.
Буцаалтын журам
- Тэмцээн болохоос 14 хоногийн өмнө хүртэл хураамжийг 100% буцаана.
- Тэмцээн болохоос 3 хоногийн өмнө хүртэл 50% буцаана.
- Түүнээс хойш хураамж буцаахгүй.
- Хураамжийг өөр тамирчинд шилжүүлэхгүй.
Жин үзлэг
Огноо
01.07
Пүрэв
Жин үзлэг
17:00 – 20:00
Тэмцээн эхлэх
10:00
Улсын спорт цогцолбор, бүртгэлийн хэсэг
- Жин үзлэгт иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээг биечлэн авч ирнэ.
- Жин хэтэрсэн тамирчин тэмцээнд оролцох боломжгүй.
- Ангиллаа дуудах үед тамирчин заавал биечлэн байлцана.
- Жин үзлэгт ирээгүй тамирчныг бүртгэлээс хасна.
Жингийн зэрэглэл
ЭРЭГТЭЙ · U18 (16-17 нас)
-48кг
-52кг
-56кг
-62кг
-69кг
-77кг
-85кг
+85кг
ЭМЭГТЭЙ · U18 (16-17 нас)
-40кг
-44кг
-48кг
-52кг
-57кг
-63кг
-70кг
+70кг
ЭРЭГТЭЙ · Насанд хүрэгчид / U21 / Мастер
-56кг
-62кг
-69кг
-77кг
-85кг
-94кг
+94кг
ЭМЭГТЭЙ · Насанд хүрэгчид / U21 / Мастер
-45кг
-48кг
-52кг
-57кг
-63кг
-70кг
+70кг
Хэн оролцож болох
- Монголын Жиү Жицүгийн Холбооны бүртгэлтэй клубын тамирчид оролцоно.
- U18 — 16-17 нас. U21 — 18-20 нас. Насанд хүрэгчид — 18 ба түүнээс дээш нас. Мастер — 35 ба түүнээс дээш нас.
- Тухайн хуанлийн жилд (01 сарын 01-ээс 12 сарын 31) заасан насанд хүрэх тамирчин төрсөн өдрөө болоогүй байсан ч тэр насны ангилалд тооцогдоно.
- U21 болон насанд хүрэгчдийн ангилалд тэмцээний өдрөөр 18 нас хүрсэн байх ёстой.
- Нэг тамирчин нэг тэмцээнд зөвхөн нэг насны ангилалд оролцоно.
- Нэг тамирчин нэг тэмцээнд зөвхөн нэг жингийн зэрэглэлд оролцоно.
Анхаарах зүйлс
- Тулааны хугацаа: U18 — 4 минут; U21, насанд хүрэгчид, мастер — 5 минут.
- Нэг тамирчны хоёр тулааны хооронд хамгийн багадаа 5 минутын завсарлага өгнө; дараагийн нь медалийн тулаан бол 10 минут.
- Хувцас: JJIF-ийн No-Gi-д тавих шаардлага хангасан рашгард, шорт (дүрмийн 3.2 заалт).
- Бүх тамирчин эрүүл мэндийн магадлагаа, спортын даатгалтай байна.
- Сүлжээ (bracket) тэмцээн эхлэхээс 24 цагийн өмнө нийтлэгдэнэ.
- Үзэгчдийн хаалга тэмцээн эхлэхээс 1 цагийн өмнө нээгдэнэ.
- Техникийн хориглолт, шүүлтийн бусад нарийвчлалыг JJIF-ийн дүрмийн номоос үзнэ («Дүрэм» товч).
Шагнал
- Жин тус бүрийн 1, 2, 3 дугаар байрт медаль, өргөмжлөл олгоно.
- Багийн нэгдсэн дүнгээр эхний 3 байрт цом гардуулна.
- Багийн оноо: 1 дүгээр байр — 5 оноо, 2 дугаар байр — 3 оноо, 3 дугаар байр — 1 оноо.
Удирдамж
Монголын Жиү Жицүгийн Холбооноос зохион байгуулах No-Gi (Ne-Waza No-Gi) улсын аварга шалгаруулах тэмцээн.
Тэмцээн нь Олон улсын Жиү Жицүгийн Холбоо (JJIF)-ын «Jiu-Jitsu (Ne-Waza) Rulebook, Version 2.8 — 2026 Update» дүрмийн дагуу явагдана. Насны ангилал болон жингийн зэрэглэлийг тус дүрмийн 4 дүгээр бүлгийн албан ёсны хүснэгтээр тогтоов.