Спортын орчинд байгаа хүчирхийллийг таних ба зогсоох
Хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх, тамирчдыг хамгаалахад зориулсан хуудас.
Таван тамирчны нэг нь бие махбодийн хүчирхийлэлд өртдөг.
Гурван тамирчны нэг нь хүчирхийлэлд өртсөнөөс болж сэтгэл зүйн тусламж авах шаардлагатай гэсэн онош илэрдэг.
Хүчирхийллийн төрлүүд
Гадуурхах
Нас, хүйс, үзэл бодол, бие бялдар, нийгмийн байр суурь, багийн гишүүдийн дундах байр суурь зэргээр ялгаварлан гадуурхах, дээрэлхэх.
Сэтгэл зүйн
Хөнгөлөн доромжлох, сэтгэл санааг дарамтлах, заналхийлэх, бусдын өмнө гутаах, хамт олноос тусгаарлах.
Бие махбодийн
Зодох, гар хүрэх, гэмтэл учруулах, хэт ачаалал өгөх, хүчээр дасгал хийлгэх.
Бэлгийн
Хүсээгүй хүрэлцэх, бэлгийн чиг хандлагатай үг хэллэг, шог яриа, зураг, санал тавих, албадах.
Хүчирхийллийн талаар мэдээлэх
Хүчирхийлэл тохиолдсон эсвэл тохиолдсон гэж сэжиглэж байвал доорх маягтыг бөглөнө үү. Нэр болон холбоо барих мэдээллээ хүсвэл өгч болно.